Хуулийн нэр томьёо
# | Нэр томъёо | Тайлбар | Эх сурвалж | Орос | Англи |
|
|||||
1 | агаарын хаалга | улсын хилийг агаарын замаар нэвтрэх газар зүйн байрлал | Иргэний нисэхийн тухай хууль, 1999 он, 3.1.3 | ||
2 | усны нөөц | одоо ашиглаж байгаа, цаашид ашиглаж болох гадаргын болон газрын доорхи ус | Усны тухай хууль, 2004 он, 3.1.1 | ||
3 | усны сав газар | гадаргын ус хурах талбай, газрын доорхи ус агуулсан чулуулаг бүхий орчин | Усны тухай хууль, 2004 он, 3.1.2 | ||
4 | агаарын хөлгийн дарга | агаарын хөлгийн удирдлагыг гүйцэтгэж, нислэгийн аюулгүй ажиллагааг биечлэн хариуцаж байгаа нисэгч | Иргэний нисэхийн тухай хууль, 1999 он, 3.1.5 | ||
5 | усны сан бүхий газар | нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, мөнх цас, мөсөн голын эзэлж байгаа газар | Усны тухай хууль, 2004 он, 3.1.3 | ||
6 | агнуурын амьтан | арьс, үс, мах болон бусад түүхий эдийг нь ашиглахаар агнаж ирсэн уламжлалтай, агнуурын нөөцтэй ан амьтан | Амьтны аймгийн тухай хууль, 2000 он, 3.1.6 | ||
7 | аж ахуйн нэгж, байгууллагын дотоодын авто зам | аж ахуйн нэгж, байгууллагын нутаг дэвсгэр дэх 3 дугаар зүйлийн 3.1-ийн 7, 8, 9-д зааснаас бусад авто зам | Авто замын тухай хууль, 1998 он, 3.1.10 | ||
8 | агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ | агаарын хөлгөөр арилжааны нислэгийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгож буй тусгай зөвшөөрөл | Иргэний нисэхийн тухай хууль, 1999 он, 3.1.24 | ||
9 | авто тээврийн хэрэгсэл | зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, чиргүүл, цахилгаан тээврийн хэрэгсэл | Авто тээврийн тухай хууль, 1999 он, 3.1.1 | автотранспорт | |
10 | зохиогч | бүтээл туурвисан этгээд | Зохиогчийн эрхийн тухай хууль, 1993 он, 4.1 |