Танилцуулга:
АРХАНГАЙ АЙМАГ БАТЦЭНГЭЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр
Дугаар 06
Жаргалант
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, 35.1.14 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 16 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын хэмжээнд 2023-2024 оны өвөлжилт, хаваржилт хүндэрч мал их хэмжээгээр хорогдсон тул малын тоо толгойн албан татварын хэмжээг Адуу 0 төгрөг, Үхэр 0 төгрөг, Тэмээ 0 төгрөг, Хонь 0 төгрөг, Ямаа 0 төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосугай.
2.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн санд, бүртгүүлж, хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Д.Баянжаргал/-д, тогтоолыг хэрэгжүүлж, тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /Ц.Зоригтхүү/ нарт даалгасугай.
3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай" 2021 оны 02 сарын 03-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Б.МАЙДАР