legalinfo.mn систем дээр төлөвлөгөөт шинэчлэлтийн ажил 18:00 аас 22:00 цагийн хооронд хийгдэж байгаа тжл зарим цэсний үйл ажиллагаа, харагдац түр өөрчлөлт орж болзошгүй болно.

A

A

A

  • Нүүр
  • Ерөнхийлөгчийн зарлиг
  • Алтай ханы Таванбогд уул болон Говь гурван сайхан Уулын Их Тахилгат хайрханыг төрийн тахилгатай болгох тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2012 оны 08 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 153

Улаанбаатар хот

Алтай ханы Таванбогд уул болон Говь гурван сайхан Уулын Их Тахилгат хайрханыг төрийн тахилгатай болгох тухай

Баян-Өлгий болон Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр, хүсэлтийг дэмжиж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх заалт, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1.Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг дэвсгэрт орших Алтай ханы Таванбогд уул, Өмнөговь аймгийн хүрмэн суманд орших Говь гурван сайхан уулын Их Тахилгат хайрханыг тус тус төрийн тахилгатай болгосугай.

2.Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх төрийн ёслолыг 5 жилд нэг удаа үйлдэж байхаар тогтоосугай.

3.Энэхүү зарлиг гарсантай холбогдуулан "Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам"-ын 1.2, 1.5 дугаар заалтад нэмэлт, өөрчлөлт оруулахыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга /П.Цагаан/-д үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ