- Нүүр
- Шүүхийн ерөнхий зөвлөл
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс болон албан томилолт, замын зардал олгох журам/* /ЗХХАЭ №28 2022.10.03/

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр
Дугаар 6/A3
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 67 дугаар зүйлийн 67.2, 67.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс болон албан томилолт, замын зардал олгох журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Шүүхийн иргэдийн төлөөлөгчид олгох хөлсийг тухайн жилийн батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргад, тухайн шүүхийн төсвөөс олгохыг шүүхийн Тамгын газрын дарга нарт тус тус зөвшөөрсүгэй.
3.Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарт тус тус үүрэг болгосугай.
4.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Сангийн сайдын 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 65/110 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болгосугай.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ
САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A
