- Нүүр
- Шүүхийн ерөнхий зөвлөл
- ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ "Шүүгчээр ажиллахад харшлах өвчний жагсаалт батлах тухай"

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр
Дугаар 75, А/205
Улаанбаатар хот
Шүүгчээр ажиллахад харшлах өвчний жагсаалт батлах тухай
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1."Шүүгчээр ажиллахад харшлах өвчний жагсаалт"-ыг хавсралтаар баталсугай.
2.Тушаалын хэрэгжилтийг хангаж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарт даалгасугай.
3.Энэ тогтоолыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
