legalinfo.mn систем дээр төлөвлөгөөт шинэчлэлтийн ажил 18:00 аас 22:00 цагийн хооронд хийгдэж байгаа тжл зарим цэсний үйл ажиллагаа, харагдац түр өөрчлөлт орж болзошгүй болно.

A

A

A

Бүлэг: 1979

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр

Дугаар А/156

Улаанбаатар хот

АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Хэмжил зүйн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэг, Стандарт, хэмжил зүйн газрын даргын зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Улсын эталоныг хөтлөх, нэгж дамжуулах аргачлал"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэхүү аргачлалыг баталснаас хойш ажлын таван өдрийн дотор Хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэн хянуулж, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх зохих арга хэмжээ авч ажиллахыг Хэмжил зүйн бодлогын газар (Д.Нарангэрэл)-т, хяналт тавьж ажиллахыг Захиргаа, удирдлагын газар (Б.Ууганбаяр)-т тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү аргачлалыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдсүгэй.

ДАРГА Б.БИЛГҮҮ