legalinfo.mn систем дээр төлөвлөгөөт шинэчлэлтийн ажил 18:00 аас 22:00 цагийн хооронд хийгдэж байгаа тжл зарим цэсний үйл ажиллагаа, харагдац түр өөрчлөлт орж болзошгүй болно.

A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • "Модон бүтээц" /БНбД 54-01-21/ барилгын норм, дүрмийг шинэчлэн батлах тухай
Бүлэг: 1979

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 228

Улаанбаатар хот

"Модон бүтээц" /БНбД 54-01-21/ барилгын норм, дүрмийг шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Барилга, хот байгуулалтын сайдын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн "Барилгын норматив баримт бичиг батлах тухай" 222 дугаар тушаалын гуравдугаар хавсралтаар баталсан "Модон бүтээц" /БНбД 54-01-21/ барилгын норм, дүрмийг хавсралт ёсоор шинэчлэн баталж 2022 оны 04 дүгээр сарын 18-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

2. "Модон бүтээц" /БНбД 54-01-21/ барилгын норм, дүрмийг мөрдөж эхлэхээс өмнө хэвлэн олшруулж, сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ /Ц.Амарсанаа/-т, энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Гантулга/-т тус тус даалгасугай.

3. Энэ тушаалыг дагаж мөрдөж эхэлсэн өдрөөс Барилга, хот байгуулалтын сайдын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 222 дугаар тушаалын гуравдугаар хавсралтаар баталсан "Модон бүтээц" /БНбД 54-01-07/ барилгын норм ба дүрмийг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.МӨНХБААТАР