legalinfo.mn систем дээр төлөвлөгөөт шинэчлэлтийн ажил 18:00 аас 22:00 цагийн хооронд хийгдэж байгаа тжл зарим цэсний үйл ажиллагаа, харагдац түр өөрчлөлт орж болзошгүй болно.

A

A

A

  • Нүүр
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • ЖУРАМ, ЗАГВАР ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ- "Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх, тэмдэглэл үйлдэх, шийдвэрлэх журам", "Нөлөөллийн мэдүүлгийн загвар"-ыг хоёрдугаар, "Нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримт", "Нөлөөллийн мэдүүлгийн бүртгэл", "Тэмдэглэл хүлээн авсан тухай бүртгэл", "Баталгааны тэмдгийн загвар"
Бүлэг: 1979

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр

Дугаар 49

Улаанбаатар хот

ЖУРАМ, ЗАГВАР ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 45 дугаар зүйлийн 45.2, 61 дүгээр зүйлийн 61.2, 79 дүгээр зүйлийн 79.1, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 226 дугаар тогтоолын хавсралт "Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам"-ын 2.7, 2.10 дахь заалтыг тус тусүндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөсТОГТООХ нь:

1. "Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх, тэмдэглэл үйлдэх, шийдвэрлэх журам"-ыг нэгдүгээр, "Нөлөөллийн мэдүүлгийн загвар"-ыг хоёрдугаар, "Нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримт"-ыг гуравдугаар, "Нөлөөллийн мэдүүлгийн бүртгэл"-ийг дөрөвдүгээр, "Тэмдэглэл хүлээн авсан тухай бүртгэл"-ийг тавдугаар, "Баталгааны тэмдгийн загвар"-ыг зургаадугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Журмын хэрэгжилтийг ханган, хяналт тавьж ажиллахыг Гүйцэтгэх нарийн бичгийн дарга /О.Амгаланбаатар/-д үүрэг болгосугай.

3. Тогтоол батлагдсантай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн "Журам, загвар шинэчлэн батлах тухай" 17 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Э.БАТБАЯР