- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Олон нийтийн цагдаагийн дүрэм, түүнд тавигдах шаардлага, гэрээний загвар/ /ЦЕГД-ны 2020 оны А/147 дугаар тушаалаар өөрчлөлт оруулсан/

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
2017 оны 06 сарын 21-ний өдөр
Дугаар А/122
Улаанбаатар хот
Цагдаагийн албаны тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-д заасныг үндэслэн ТУШААХ нь:
1."Олон нийтийн цагдаагийн дүрэм, түүнд тавигдах шаардлага, гэрээний загвар"-ыг хавсралтаар баталсугай.
2.Дүрмийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга нарт, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийтийн хэв журам хамгаалах газар /цагдаагийн хурандаа Б.Ганзориг/-т тус тус үүрэг болгосугай.
3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга /цагдаагийн хурандаа М.Лувсандорж/-д даалгасугай.
4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 568 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
5.Тушаалыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Ө.ЭНХТӨР
/Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны А/147 дугаар тушаалаар орсон өөрчлөлтийг тусгав/
Текст томруулах
A
A
A
